Нууцлалын бодлого
Шинэчилсэн: 2026 оны арван нэгдүгээр сарын 18
Алганы зураг
Таны алганы зураг Таны утсан дээр, хөтөч дотроо уншигдана. Зураг интернэтээр манай сервер болон өөр хаашаа ч илгээгдэхгүй, хадгалагдахгүй.
Алгыг танихад Google-ийн MediaPipe нэртэй нээлттэй програмыг ашигладаг. Энэ програм болон түүний загварыг манай сайтаас Таны утсанд татаж ажиллуулдаг тул зураг Google руу очихгүй.
Зургийг илгээхээс өмнө Та өөрийн гарын зураг гэдгийг болон 18 нас хүрснээ баталгаажуулна. Өөр хүний гарын зургийг түүний зөвшөөрөлгүйгээр бүү илгээгээрэй.
Бид юу хадгалдаг вэ
Таны сонгосон сэдэв, гар, бичсэн асуулт, алганаас тань харагдсан зураасуудын үгэн тайлбар (зураасын урт, хэлбэр зэрэг) болон бичигдсэн тайлал.
Төрсөн огноогоо оруулсан бол зөвхөн Цагаан сарын тооллоор тооцсон төрсөн жил. Огноо нь өөрөө Таны утсан дээр үлдэнэ.
Хосын алга уншуулбал хосын тань алганы зураасуудын үгэн тайлбар, оруулсан бол төрсөн жил. Хосынхоо зөвшөөрлийг Та урьдчилан авсан байх ёстой.
Зургийн тоон тэмдэглэгээ: Таны утсан дээр зургаас гаргасан богино тэмдэгт мөр. Ижил зургийг дахин уншуулахад ижил тайлбар гаргахад хэрэглэгддэг бөгөөд үүнээс зургийг сэргээх боломжгүй.
Төлбөрийн төлөв (төлсөн эсэх, дүн, огноо). Банкны карт, дансны мэдээлэл QPay болон банк дээр үлдэх бөгөөд бидэнд ирдэггүй.
Төлбөрийн хуудсанд оруулсан утасны дугаар.
Нэр нь үл мэдэгдэх хөтчийн таних күүки, хуудас үзсэн үйлдэл, сурталчилгааны эх сурвалж (utm, fbclid).
Юунд ашигладаг вэ
Тайллыг бичиж, Танд харуулах, төлбөрийг баталгаажуулахад.
Таны асуулт, зураасуудын тайлбар, төрсөн жилийг (хосын алга бол хосын тань тайлбар, жилийг ч) тайлал бичүүлэхээр Google компанийн Gemini хиймэл оюун ухааны үйлчилгээ рүү илгээнэ.
Утасны дугаарт төлбөрийн холбоосыг SMS-ээр илгээж, төлбөр дуусаагүй бол 15 минутын дараа нэг удаа сануулна. Тайлалдаа багтсан асуултаа ашиглаагүй бол төлснөөс 1 цагийн дараа нэг удаа сануулга илгээнэ. SMS-ийг sendsms.mn үйлчилгээгээр илгээнэ.
Meta Pixel болон Conversions API ашиглан Facebook, Instagram сурталчилгааны үр дүнг хэмжинэ. Төлбөр хийх үед хөтчийн мэдээлэл, IP хаягийг Meta руу илгээж болно. Алганы зураг, зураасуудын тайлбар Meta руу хэзээ ч очихгүй.
Хадгалах хугацаа
Тайлал болон захиалгын мэдээллийг Та дахин нээх боломжтой байхаар хадгална. Устгуулахыг хүсвэл «Мэдээллээ устгуулах» хуудсыг үзнэ үү.